5 Тэр үүрд уурлан хилэгнэх үү?Тэр эцэс хүртэл унтууцах уу?» гэсэн биш үү?Үзэгтүн, чи муу зүйлсийг ярьж, үйлдсэн бөгөөдчи өөрийнхөө замаар явжээ”.
6 Тэгтэл Иосиа хааны үед ЭЗЭН надад «Итгэлгүй Израиль юу хийснийг чи харав уу? Тэрээр өндөр толгод бүр дээр гарч, ногоон мод бүрийн доор очиж, тэнд завхайрав.
7 Би «Энэ бүхнийг үйлдсэнийхээ дараа тэрээр Над уруу буцаж ирнэ» гэж бодсон боловч тэр буцаж ирээгүй бөгөөд түүний итгэл эвдэгч эгч Иуда үүнийг харсан юм.
8 Итгэлгүй Израилийн бүхий л садар самууныг хараад Би түүнийг явуулж, түүнд салсны гэрчилгээ өгсөн боловч түүний итгэл эвдэгч эгч Иуда эмээсэнгүй. Харин тэр явж, бас янхан болов.
9 Садар самуунаа их юманд үзээгүй тул тэрээр газар нутгийг бузарлаж, чулуу, модтой завхайрав.
10 Гэтэл энэ бүгдийг үл харгалзан түүний итгэл эвдэгч эгч Иуда бүх зүрхээрээ Над уруу буцаж ирсэнгүй, харин хуурамчаар ирэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
11 ЭЗЭН айлдахдаа “Итгэлгүй Израиль өөрийгөө итгэл эвдэгч Иудагаас илүү зөв шударга болохоо батлав.