1 “Тэр үед Би Израилийн бүх ургуудын Бурхан болж, тэд Миний ард түмэн болох болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
2 ЭЗЭН ингэж айлдаж байна.“Илднээс амьд үлдсэн хүмүүс цөлд нигүүлслийг олсон,амралтаа хайхаар явсан Израиль юм”.
3 ЭЗЭН түүнд холоос үзэгдэн,“Би чамайг үүрдийн хайраар хайрласан.Тийм учраас Би чамайг хайр энэрлээр татсан билээ.
4 Би чамайг дахин барьж, чи дахин баригдах болно, Израилийн онгон охин!Чи дахин товшууруудаа авч, баярлан цэнгэгчдийн бүжигт очно.