Иеремиа 31:30-36 АБ2004

30 Гэвч хүн бүр өөрийн гэм буруугийн төлөө үхнэ. Гашуун усан үзмийг иддэг хүн бүрийн шүд нь мохох болно”.

31 ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, Израилийн гэр болон Иудагийн гэртэй Би шинэ гэрээ хийх өдрүүд ирж байна.

32 Тэр нь эцэг өвгөдийг нь Египетийн нутгаас гаргахын тулд гараас нь барьсан тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдэнд нөхөр нь байсан боловч тэдний зөрчсөн Миний гэрээтэй адил биш юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

33 “Гэвч энэ нь тэдгээр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би Өөрийн хуулийг тэдний дотор хийж, зүрхэн дээр нь Би түүнийг бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.

34 Хүн бүр хөршдөө, хүн бүр ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж тэд дахин заахгүй. Учир нь тэдний багаас том хүртэл нь тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний гэм бурууг уучилж, тэдний нүглийг дахин санахгүй”.

35 Гэрэл болгон өдрөөр нарыг,шөнөөр сар болон оддыг тогтоогдсон зарлигаар өгдөг,давалгаа нь хүржигнэтэл далайг хутгадаг ЭЗЭН ингэж айлдаж байна.Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН.

36 “Хэрэв энэ тогтоогдсон зарлиг Миний өмнөөс холдвол,Израилийн үр удам бас Миний өмнө үндэстэн байхаа үүрд болино” гэж ЭЗЭН тунхаглаж байна.