Иеремиа 31:7-13 АБ2004

7 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.“Иаковын төлөө баяртайгаар чанга дуулж,үндэстнүүдийн ахлагчдын дунд хашхирагтун.Тунхаглан, магтаалыг өргөж,«Өө, ЭЗЭН, Израилийн үлдэгсэд болох Өөрийн ард түмнийг авраач» гэж хэл.

8 Үзэгтүн, Би тэднийг хойд зүгийн нутгаас авчирч байна.Би тэднийг газар дэлхийн алслагдсан хэсгүүдээс цуглуулж,тэдний дунд сохор ба доголон,жирэмсэн эмэгтэй ба хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэйбүгд хамтдаа байх болно.Бөөн хүмүүс, тэд энд буцаж ирнэ.

9 Тэд уйлан ирж, Би тэднийг гуйлтаар удирдана.Би тэднийг урсгал усны хажуугаар,бүдрэхээргүй тэгшхэн замаар алхуулна.Учир нь Би Израильд Эцэг нь бөгөөд Ефраим бол Миний ууган хүү юм”.

10 Үндэстнүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсож,алс холын эргүүдэд тунхаглан,“Израилийг тараасан Нэгэн түүнийг цуглуулан,хоньчин хонин сүргээ хамгаалдаг шиг түүнийг хамгаална” гэж хэлцгээ.

11 Учир нь ЭЗЭН Иаковыг зольж,түүнийг өөрөөс нь илүү хүчтэй байсан нэгний гараас чөлөөлсөн юм.

12 Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана.Тэд ЭЗЭНий хишиг болох үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ.Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж,тэд дахин хэзээ ч доройтохгүй.

13 Тэгээд онгон охин, мөн залуу ба хөгшин хүн хамтдаа бүжиглэн баярлана.Учир нь Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож,тэднийг тайвшруулан,зовлонгийнх нь оронд тэдэнд баяр хөөрийг өгнө.