Иеремиа 33:10-16 АБ2004

10 ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чиний “Энэ бол хүн амьтангүй зэлүүд газар” гэж хэлдэг энэ газарт буюу Иудагийн хотуудад болон хүн, оршин суугчгүй, араатан амьтангүй, Иерусалимын эзгүйрсэн гудамжнуудад

11 баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу“ЭЗЭН сайн, Түүний хайр энэрэл үүрдийн учраастүмэн цэргийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн”гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.

12 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн амьтангүй, зэлүүд энэ газарт болон түүний бүх хотуудад нь хонин сүргээ хэвтүүлэгч хоньчдын газар бий болно.

13 Уулархаг газрын хотуудад, нам дор газрын хотуудад, Негевийн хотуудад, Бениамины нутагт, Иерусалимын ойр орчимд болон Иудагийн хотуудад мал сүргүүд өөрсдийг нь тоолдог нэгний гар доогуур дахин өнгөрөх болно» гэж ЭЗЭН айлдаж байна.

14 «Үзэгтүн, Израилийн гэр болон Иудагийн гэрийн талаар Өөрийн айлдсан сайн үгийг Би биелүүлэх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

15 «Тэр өдрүүдэд болон тэр цагт Би Давидын зөв шударга Мөчрийг гаргана. Тэрээр газар дэлхий дээр шударга ёс болон зөв шударгыг гүйцэтгэх болно.

16 Тэдгээр өдрүүдэд Иуда аврагдах бөгөөд Иерусалим аюулгүй оршин суух болно. Тэрээр ЭЗЭН бол бидний зөв шударга гэдэг нэрээр дуудагдах болно» хэмээв.