Иеремиа 34:1-5 АБ2004

1 Вавилоны хаан Небухаднезар болон түүний бүх цэргүүд эрх мэдлийнх нь доор байсан газар дэлхийн бүх хаанчлалууд болон бүх ард түмнүүдийн хамт Иерусалимын эсрэг болон бүх хотуудынх нь эсрэг дайтаж байсан үед Иеремиад ЭЗЭНээс үг ирж,

2 “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Явж, Иудагийн хаан Зедекиатай ярьж, түүнд ”ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгч байгаа бөгөөд тэрээр түүнийг галаар шатаана.

3 Чи түүний гараас зугтаахгүй. Учир нь чи лавтай яа олзлогдож, түүний гарт тушаагдана. Чи Вавилоны хааныг нүдээрээ харж, тэр чамтай нүүр нүүрээрээ ярьж, чи Вавилон уруу явна”» гэж хэл».

4 Гэлээ ч, Иудагийн хаан Зедекиа, ЭЗЭНий үгийг сонсогтун! ЭЗЭН чиний талаар ингэж айлдаж байна. «Чи илдээр үхэхгүй.

5 Чи амар тайван үхнэ. Чиний өмнө байсан урьдын хаад болох чиний эцэг өвгөдөд зориулж уугиулсан шиг тэд чамд зориулж ч мөн уугиулна. Тэд чиний төлөө “Аяа, эзэн!” гэж гашуудна» хэмээв. Учир нь Би үгээ айлджээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.