Иеремиа 34:12-18 АБ2004

12 Тэгэхэд ЭЗЭНий үг Иеремиад ЭЗЭНээс ирж,

13 “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би та нарын эцэг өвгөдийг боолчлолын гэрээс, Египетийн нутгаас гаргаж авчирсан тэр өдөр тэдэнтэй гэрээ байгуулж,

14 ”Долоон жилийн эцэст та нарын хүн нэг бүр нь та нарт зарагдсан бөгөөд зургаан жил та нарт үйлчилсэн еврей ах дүүгээ чөлөөлж, түүнийг өөрөөсөө эрх чөлөөтэйгөөр явуулах ёстой. Харин та нарын эцэг өвгөд Намайг дагаагүй, Надад чихээ тавиагүй юм.

15 Хэдийгээр саяхан та нар эргэж, хүн нэг бүр хөршдөө эрх чөлөөг тунхаглан Миний мэлмийд зөвийг үйлдэж, Миний нэрээр дуудагдсан өргөөнд Миний өмнө гэрээ байгуулсан

16 боловч та нар эргэж, Миний нэрийг бузарлаж, тэдний хүслийн дагуу өөрсдийн чөлөөлсөн өөрийн эрэгтэй, эмэгтэй боолыг хүн нэг бүр буцааж авсан бөгөөд та нар тэднийг өөрсдийн эрэгтэй, эмэгтэй боол болгохоор эрхшээлдээ оруулсан билээ” гэж айлджээ» хэмээв.

17 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн нэг бүр өөрийн ах дүү болон өөрийн хөршид эрх чөлөөг тунхаглах талаар та нар Намайг дагасангүй. Үзэгтүн, Би та нарт илд, тахал болон өлсгөлөнд эрх чөлөөг тунхаглаж байна. Би та нарыг газар дэлхийн бүх хаанчлалуудад аймшиг болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

18 «Тэд тугалыг хоёр хэсэгт огтолж, хэсгүүдийнх нь дундуур өнгөрчээ. Миний гэрээг зөрчсөн, Миний өмнө өөрсдийн байгуулсан гэрээний үгсийг биелүүлээгүй хүмүүсийг буюу