1 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын үед ЭЗЭНээс Иеремиад үг ирж,—
2 Рехабуудын гэрт очиж, тэдэнтэй ярьж, тэднийг ЭЗЭНий өргөөнд, танхимуудын нэгт нь авчирж, тэдэнд дарс уулга гэв.
3 Тэгээд би Хабазиниагийн ач, Иеремиагийн хүү Иаазаниаг түүний ах дүүсийг, түүний бүх хөвгүүдийг болон рехабуудын бүх гэрийг авч,
4 тэднийг ЭЗЭНий өргөөнд, түшмэдийн танхимын дэргэд, дааман хаалганы харуул Шаллумын хүү Маасеин танхимын дээр байрлаж байсан Бурханы хүн, Игдалиагийн хүү Хананы хөвгүүдийн танхимд авчрав.
5 Дараа нь би рехабуудын гэрийн эрчүүдийн өмнө дарсаар дүүрэн домбонууд болон аягануудыг тавиад, тэдэнд—Дарс уу! гэж хэлэв.