Иеремиа 35:10-16 АБ2004

10 Бид зөвхөн майханд л амьдарч, бидний эцэг Ионадабын бидэнд тушаасан бүхний дагуу үйлдэж, дагасан билээ.

11 Харин Вавилоны хаан Небухаднезар энэ нутгийн эсрэг ирэхэд бид “Ирцгээ, халдеичуудын цэргүүд болон арамейчуудын цэргүүдээс өмнө Иерусалим уруу явцгаая” гэсэн юм. Ингээд бид Иерусалимд амьдрав гэжээ.

12 Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж,

13 “Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Явж, Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчдад хандан ”Миний үгсийг сонссоноороо та нар Миний зааврыг авахгүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

14 “Өөрийн хөвгүүдэд дарс ууж болохгүй” гэж тушаасан Рехабын хүү Ионадабын үгс сахигдсан билээ. Тиймээс тэд энэ өдрийг хүртэл уудаггүй. Учир нь тэд өөрсдийн эцгийн тушаалыг дагасан юм. Гэвч Би та нарт дахин дахин айлдсан билээ. Гэтэл та нар Намайг сонссонгүй.

15 Мөн Би та нарт эш үзүүлэгчид болох бүх зарц нараа дахин дахин илгээж, “Одоо хүн бүр өөрсдийн бузар муу замаасаа эргэж, өөрсдийн үйлсээ засаж, өөр бурхдад мөргөхөөр хойноос нь бүү яв. Тэгвэл, та нарт болон эцэг өвгөдөд чинь Миний өгсөн нутагт та нар амьдрах болно. Гэвч та нар чихээ тавьж, Намайг сонссонгүй.

16 Үнэндээ Рехабын хүү Ионадабын хөвгүүд өөрсдөд нь тушаасан эцгийнхээ тушаалыг дагасан, харин энэ ард түмэн Намайг сонссонгүй” хэмээжээ» гэж хэл”.