Иеремиа 35:16-19 АБ2004

16 Үнэндээ Рехабын хүү Ионадабын хөвгүүд өөрсдөд нь тушаасан эцгийнхээ тушаалыг дагасан, харин энэ ард түмэн Намайг сонссонгүй” хэмээжээ» гэж хэл”.

17 Тийм учраас ЭЗЭН, түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Иуда болон Иерусалимын бүх оршин суугчид дээр тэдний эсрэг Өөрийн зарласан бүх гай гамшгийг авчирч байна. Учир нь Би тэдэнд айлдсан ч тэд сонсоогүй, Би тэднийг дуудсан боловч тэд хариулаагүй» хэмээв” гэжээ.

18 Тэгээд Иеремиа рехабуудын гэрт хандан—Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Та нар өөрсдийн эцэг Ионадабын тушаалыг дагаж, түүний бүх тушаалуудыг сахиж, түүний та нарт тушаасан бүхний дагуу үйлдсэн тул

19 тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Рехабын хүү Ионадаб нь Миний өмнө зогсох хүнээр хэзээ ч дутагдахгүй»” гэж хэлсэн юм.