Иеремиа 35:3-9 АБ2004

3 Тэгээд би Хабазиниагийн ач, Иеремиагийн хүү Иаазаниаг түүний ах дүүсийг, түүний бүх хөвгүүдийг болон рехабуудын бүх гэрийг авч,

4 тэднийг ЭЗЭНий өргөөнд, түшмэдийн танхимын дэргэд, дааман хаалганы харуул Шаллумын хүү Маасеин танхимын дээр байрлаж байсан Бурханы хүн, Игдалиагийн хүү Хананы хөвгүүдийн танхимд авчрав.

5 Дараа нь би рехабуудын гэрийн эрчүүдийн өмнө дарсаар дүүрэн домбонууд болон аягануудыг тавиад, тэдэнд—Дарс уу! гэж хэлэв.

6 Харин тэд—Бид дарс уухгүй. Учир нь бидний өвөг эцэг Рехабын хүү Ионадаб бидэнд тушааж, “Та нар болон та нарын хөвгүүд үүрд дарс ууж болохгүй.

7 Та нар гэр барьж, үр тарьж, усан үзмийн цэцэрлэг суулгаж, эзэмшиж болохгүй. Харин та нар түр оршин сууж байгаа нутагтаа олон өдрүүдийн турш амьдрахын тулд бүхий л өдрүүдийнхээ турш майхнуудад амьдрах болно” гэж хэлсэн билээ.

8 Бид, бидний эхнэрүүд, бидний хөвгүүд болон бидний охид өөрсдийн өвөг эцэг Рехабын хүү Ионадабын бидэнд тушаасан бүгдийн дагуу бүхий л өдрүүдийнхээ турш дарс уухгүй байхаар түүний дуу хоолойг дагасан билээ.

9 Мөн өөрсөддөө амьдрах гэр барихгүй гэдгийг ч дагасан. Бидэнд усан үзмийн талбай ч, тариалангийн талбай ч, эсвэл үр тариа ч байхгүй.