Иеремиа 35:7-13 АБ2004

7 Та нар гэр барьж, үр тарьж, усан үзмийн цэцэрлэг суулгаж, эзэмшиж болохгүй. Харин та нар түр оршин сууж байгаа нутагтаа олон өдрүүдийн турш амьдрахын тулд бүхий л өдрүүдийнхээ турш майхнуудад амьдрах болно” гэж хэлсэн билээ.

8 Бид, бидний эхнэрүүд, бидний хөвгүүд болон бидний охид өөрсдийн өвөг эцэг Рехабын хүү Ионадабын бидэнд тушаасан бүгдийн дагуу бүхий л өдрүүдийнхээ турш дарс уухгүй байхаар түүний дуу хоолойг дагасан билээ.

9 Мөн өөрсөддөө амьдрах гэр барихгүй гэдгийг ч дагасан. Бидэнд усан үзмийн талбай ч, тариалангийн талбай ч, эсвэл үр тариа ч байхгүй.

10 Бид зөвхөн майханд л амьдарч, бидний эцэг Ионадабын бидэнд тушаасан бүхний дагуу үйлдэж, дагасан билээ.

11 Харин Вавилоны хаан Небухаднезар энэ нутгийн эсрэг ирэхэд бид “Ирцгээ, халдеичуудын цэргүүд болон арамейчуудын цэргүүдээс өмнө Иерусалим уруу явцгаая” гэсэн юм. Ингээд бид Иерусалимд амьдрав гэжээ.

12 Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж,

13 “Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Явж, Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчдад хандан ”Миний үгсийг сонссоноороо та нар Миний зааврыг авахгүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.