Иеремиа 36:12-18 АБ2004

12 тэрээр хааны гэр уруу, гүүшийн танхимд очив. Үзэгтүн, бүх түшмэд болох гүүш Елишама, Шемаиагийн хүү Делаиа, Ахборын хүү Елнатан, Шафаны хүү Гемариа, Хананиагийн хүү Зедекиа болон бүх түшмэд тэнд сууж байв.

13 Барухын номоос хүмүүст уншиж өгөхөд өөрийн сонссон бүх үгсийг Микаиа тэдэнд тунхаглав.

14 Тэгээд бүх түшмэд Кушийн гуч, Шеламиагийн ач, Нетаниагийн хүү Иехудиг Барух уруу явуулж, “Чи хүмүүст уншсан хуйлмал номоо гартаа аваад, ир” гэж хэлүүлэв.

15 Тэд түүнд—Сууж, бидэнд түүнийг уншина уу гэж хэлээд, Барух тэдэнд түүнийг уншиж өгөв.

16 Тэд бүх үгсийг сонсоод, эмээн, бие бие уруугаа харж, Барухад хандан—Бид эдгээр бүх үгсийг хаанд заавал мэдэгдэнэ гэцгээв.

17 Тэд Барухаас—Бидэнд хэлээч, чи эдгээр бүх үгсийг хэрхэн бичсэн юм бэ? Түүгээр хэлүүлж бичсэн үү? гэж асуув.

18 Тэгэхэд Барух тэдэнд—Тэрээр надад эдгээр бүх үгсийг хэлж, би тэднийг номон дээр бэхээр бичсэн» гэв.