Иеремиа 36:19-25 АБ2004

19 Тэгээд түшмэд Барухад—Явж, чи болон Иеремиа өөрийгөө нууж, хаана байгаагаа хэнд ч бүү мэдэгд гэцгээв.

20 Ингээд тэд хашаан дахь хаан уруу явсан боловч хуйлмал номоо гүүш Елишамагийн танхимд хадгалж, бүх үгсийг хаанд мэдээлэв.

21 Дараа нь хаан хуйлмал номыг авахуулахаар Иехудиг явуулсанд тэрээр гүүш Елишамагийн танхимаас түүнийг гаргаж авав. Иехуди түүнийг хаанд болон хааны хажууд зогсож байсан бүх түшмэдэд уншиж өгөв.

22 Хаан өмнө нь хоовонд асаж буй галтай өвлийн ордонд есөн сард сууж байв.

23 Иехудиг гурав, дөрвөн багана унштал, хаан түүнийг гүүшийн хутгаар огтлоод хоовон дахь галд хуйлмал номыг шатаж дуустал хоовон дахь гал уруу шидэв.

24 Гэлээ ч хаан болон эдгээр бүх үгсийг сонссон түүний бүх зарц нар айсан ч үгүй, хувцсаа урсан ч үгүй.

25 Елнатан, Делаиа болон Гемариа нар хуйлмал номыг шатаахгүй байхыг хаанаас гуйсан боловч тэрээр тэднийг сонссонгүй.