Иеремиа 36:29-32 АБ2004

29 Иудагийн хаан Иехоиакимын талаар чи «ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Яагаад чи үүн дээрээ Вавилоны хаан лавтай яа ирж, энэ нутгийг устгаж, хүн болон араатан амьтныг эндээс байхгүй болгоно” гэж бичив?» гэж хэлэн, энэ хуйлмал номыг шатаав”.

30 Тийм учраас Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Түүнд Давидын сэнтийд залрах хэн ч үгүй байх бөгөөд түүний үхсэн бие нь өдрийн бүгчим халуун болон шөнийн хүйтэн жаварт хаягдах болно.

31 Би мөн түүнийг, түүний үр удмыг болон түүний зарц нарыг гэм буруугийнх нь төлөө шийтгэж, тэдэн дээр болон Иерусалимын оршин суугчид, Иудагийн хүмүүс дээр тэдэнд Өөрийн тунхагласан бүх гай гамшгийг авчирна. Харин тэд сонсоогүй» хэмээв” гэсэн» гэж хэл.

32 Тэгээд Иеремиа ондоо хуйлмал номыг авч, түүнийг Нериагийн хүү гүүш Барухад өгсөнд тэрээр түүн дээр Иудагийн хаан Иехоиакимын галд шатаасан номын бүх үгсийг Иеремиагаар хэлүүлж бичсэн юм. Тэдэн дээр олон төстэй үг нэмэгдлээ.