Иеремиа 36:6-12 АБ2004

6 Тиймээс чи явж, надаар хэлүүлж бичсэн хуйлмал бичиг дээрээс ЭЗЭНий үгсийг ЭЗЭНий өргөөн дэх хүмүүст мацаг барих өдөр уншиж өг. Мөн чи тэднийг өөрсдийн хотуудаас ирдэг бүх Иудад унших ёстой.

7 Тэдний гуйлт ЭЗЭНий өмнө ирж, хүн нэг бүр өөрийн бузар муу замаас эргэж магад. Учир нь энэ ард түмний эсрэг ЭЗЭНий зарласан уур болон хилэн агуу юм” гэлээ.

8 Нериагийн хүү Барух ЭЗЭНий өргөөнд номоос ЭЗЭНий үгсийг уншсанаараа эш үзүүлэгч Иеремиагийн түүнд тушаасан бүхний дагуу үйлдэв.

9 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын тав дахь жилийн есдүгээр сард Иерусалим дахь бүх хүн болон Иудагийн хотуудаас Иерусалимд ирсэн бүх хүн ЭЗЭНий өмнө мацаг барихыг тунхаглав.

10 Тэгэхэд Барух ЭЗЭНий өргөөний Шинэ Дааман Хаалганы орох үүдэн дээр, дээд хашаанд, гүүш Шафаны хүү Гемариагийн танхимд буюу ЭЗЭНий өргөөнд бүх хүнд Иеремиагийн үгсийг номоос уншиж өгөв.

11 Шафаны ач, Гемариагийн хүү Микаиа ЭЗЭНий бүх үгсийг номоос сонсоод,

12 тэрээр хааны гэр уруу, гүүшийн танхимд очив. Үзэгтүн, бүх түшмэд болох гүүш Елишама, Шемаиагийн хүү Делаиа, Ахборын хүү Елнатан, Шафаны хүү Гемариа, Хананиагийн хүү Зедекиа болон бүх түшмэд тэнд сууж байв.