Иеремиа 36:9-15 АБ2004

9 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын тав дахь жилийн есдүгээр сард Иерусалим дахь бүх хүн болон Иудагийн хотуудаас Иерусалимд ирсэн бүх хүн ЭЗЭНий өмнө мацаг барихыг тунхаглав.

10 Тэгэхэд Барух ЭЗЭНий өргөөний Шинэ Дааман Хаалганы орох үүдэн дээр, дээд хашаанд, гүүш Шафаны хүү Гемариагийн танхимд буюу ЭЗЭНий өргөөнд бүх хүнд Иеремиагийн үгсийг номоос уншиж өгөв.

11 Шафаны ач, Гемариагийн хүү Микаиа ЭЗЭНий бүх үгсийг номоос сонсоод,

12 тэрээр хааны гэр уруу, гүүшийн танхимд очив. Үзэгтүн, бүх түшмэд болох гүүш Елишама, Шемаиагийн хүү Делаиа, Ахборын хүү Елнатан, Шафаны хүү Гемариа, Хананиагийн хүү Зедекиа болон бүх түшмэд тэнд сууж байв.

13 Барухын номоос хүмүүст уншиж өгөхөд өөрийн сонссон бүх үгсийг Микаиа тэдэнд тунхаглав.

14 Тэгээд бүх түшмэд Кушийн гуч, Шеламиагийн ач, Нетаниагийн хүү Иехудиг Барух уруу явуулж, “Чи хүмүүст уншсан хуйлмал номоо гартаа аваад, ир” гэж хэлүүлэв.

15 Тэд түүнд—Сууж, бидэнд түүнийг уншина уу гэж хэлээд, Барух тэдэнд түүнийг уншиж өгөв.