Иеремиа 38:11-17 АБ2004

11 Ингээд Ебед-мелех эрх мэдлийнхээ дагуу хүмүүсийг аваад, хааны ордон уруу агуулахын доошоо очиж, тэндээс хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүд авч, тэднийг нөөцлүүр уруу, Иеремиа уруу олсоор буулгав.

12 Тэгээд етиоп хүн Ебед-мелех Иеремиад—Одоо эдгээр хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүдийг олсны доогуур суган доороо хий гэхэд Иеремиа түүнчлэн үйлдэв.

13 Ингээд тэд Иеремиаг олсоор татан гаргаж, нөөцлүүрээс гарган авч, Иеремиа харуулын гэрийн хашаанд үлдэв.

14 Дараа нь Зедекиа хаан хүн явуулж, ЭЗЭНий өргөөнд байдаг гурав дахь үүд уруу эш үзүүлэгч Иеремиаг авчруулав. Хаан Иеремиад—Би чамаас нэг юм асуух гэж байна. Надаас юу ч битгий нуу гэж хэлэв.

15 Тэгэхэд Иеремиа Зедекиад—Хэрэв би чамд хэлбэл, чи намайг лавтай яа алахгүй гэж үү? Тэглээ ч, би чамд зөвлөгөө өгвөл, чи намайг сонсохгүй гэв.

16 Харин Зедекиа хаан, Иеремиад нууцаар тангараглан,—Бидэнд энэ амийг бүтээгч ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Би чамайг үнэхээр алах ч үгүй, чиний амийг хайгч эдгээр хүмүүстийн гарт өгөхгүй гэж хэлэв.

17 Тэгэхэд Иеремиа Зедекиад—Түмэн цэргийн ЭЗЭН Бурхан, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Хэрэв чи үнэхээр Вавилоны хааны цэргийн ахмадууд уруу гарч очвол, чи амьдарч, энэ хот галдан шатаагдахгүй бөгөөд чи болон чиний гэр бүл амьд үлдэнэ.