17 Тэгэхэд Иеремиа Зедекиад—Түмэн цэргийн ЭЗЭН Бурхан, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Хэрэв чи үнэхээр Вавилоны хааны цэргийн ахмадууд уруу гарч очвол, чи амьдарч, энэ хот галдан шатаагдахгүй бөгөөд чи болон чиний гэр бүл амьд үлдэнэ.
18 Харин хэрэв чи Вавилоны хааны цэргийн ахмадууд уруу гарч очихгүй бол, энэ хот халдеичуудын гарт тушаагдах болно. Тэд түүнийг галдан шатааж, чи өөрөө ч тэдний гараас зугтахгүй” гэж хэлжээ.
19 Тэгэхэд Зедекиа хаан, Иеремиад—Би халдеичууд уруу явсан иудейчүүдээс айдаг. Учир нь тэд намайг тэдний гарт өгч, тэд намайг доромжлох вий гэв.
20 Гэвч Иеремиа—Тэд чамайг өгөхгүй. Миний чамд хэлж байгаа зүйлээр ЭЗЭНийг дагаач. Ингэснээр чиний хувьд ч сайн байж, чи амьдрах болно.
21 Харин хэрэв чи явахаас татгалзсаар байвал, ЭЗЭНий надад харуулсан үг энэ байна.
22 “Тэгээд үзэгтүн, Иудагийн хааны ордонд үлдсэн бүх эмэгтэйчүүд Вавилоны хааны цэргийн ахмадуудад аваачигдах гэж байна. Тэдгээр эмэгтэйчүүд«Чиний дотнын найзууд чамайг төөрөгдүүлж, дийлэв.Чиний хөл шаварт шигдсэн үед тэд чамаас эргэсэн билээ»гэцгээх болно.
23 Тэд мөн чиний бүх эхнэрүүд, чиний хөвгүүдийг халдеичуудад гаргаж өгөх бөгөөд чи өөрөө тэдний гараас зугтахгүй, харин Вавилоны хааны гарт баригдаж, энэ хот ч галдан шатаагдах болно” гэжээ.