Иеремиа 38:5-11 АБ2004

5 Ингээд Зедекиа хаан Үзэгтүн, тэр та нарын гарт байна. Учир нь хаан та нарын эсрэг юу ч хийж чадахгүй гэв.

6 Тэгээд тэд Иеремиаг аваад, харуулын гэрийн хашаанд байсан хааны хүү Малхийагийн нөөцлүүрт хаяв. Тэд Иеремиаг олсоор доошоо буулгав. Нөөцлүүрт ус байгаагүй зөвхөн шавар шавхай байсан бөгөөд Иеремиа шавар шавхайд шигдэв.

7 Харин тайган болох етиоп хүн Ебед-мелех хааны ордонд байх зуураа тэдний Иеремиаг нөөцлүүрт хийснийг сонсжээ. Хаан Бениамины Дааман Хаалган дээр сууж байв.

8 Ебедмелех хааны ордноос гарч, хаантай ярьж,—

9 Хаан эзэн минь, нөөцлүүрт хаясан эш үзүүлэгч Иеремиад үйлдсэн бүхэндээ эдгээр хүмүүс хорон муугаар хийжээ. Тэрээр яг байгаа газартаа өлсгөлөнгийн улмаас үхнэ. Учир нь хотод ямар ч талх байхгүй билээ гэж айлтгав.

10 Тэгтэл хаан етиоп хүн Ебед-мелехт тушааж,—Эрх мэдлийнхээ дагуу эндээс гучин хүн аваад, эш үзүүлэгч Иеремиаг үхэхээс нь өмнө нөөцлүүрээс гаргаж авчир гэж хэлэв.

11 Ингээд Ебед-мелех эрх мэдлийнхээ дагуу хүмүүсийг аваад, хааны ордон уруу агуулахын доошоо очиж, тэндээс хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүд авч, тэднийг нөөцлүүр уруу, Иеремиа уруу олсоор буулгав.