Иеремиа 4:10-16 АБ2004

10 Тэгэхэд би “Аяа, Эзэн БУРХАН! Та энэ ард түмнийг болон Иерусалимыг үнэхээр хуурчээ. «Та нарт амар амгалан байх болно» гэж хэлсэн боловч хоолойнд илд хүрсэн байна” гэж хэлэв.

11 Тэр үед энэ ард түмэнд болон Иерусалимд “Миний ард түмний охины зүгт чиглэн цөлийн нүцгэн дов толгодоос бүгчим халуун салхи нь шигшин, цэвэрлэхийн тулд бус ирэх болно.

12 Үүний хувьд дэндүү хүчтэй салхи Миний тушаалаар ирнэ. Эдүгээ Би тэдний эсрэг шийтгэлүүдийг бас зарлах болно.

13 Үзэгтүн, тэрээр үүл мэт дээш гарч,түүний тэрэгнүүд хуй салхи мэт юм.Түүний морьд бүргэдээс илүү хурдан юм.Бид сүйрсэн учир гаслантай яа!

14 Иерусалим аа, аврагдахын тулд бузар муугаас зүрхээ угаа.Хэдий болтол чи хорон муу бодлоо бодох юм бэ?

15 Учир нь нэгэн дуу хоолой Данаас тунхаглаж,Ефраим уулаас хорон мууг зарлан мэдүүлж байна.

16 Одоо үндэстнүүдэд мэдээл!Иерусалимын дээр тунхагла.“Бүслэгчид алс холын орноос ирж,Иудагийн хотуудын эсрэг дуу хоолойгоо өндөрсгөдөг.