17 Талбайн харуул мэт тэд эргэн тойронд түүний эсрэг байна.Учир нь тэрээр Миний эсрэг тэрсэлсэн билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
18 Чиний зам болон чиний үйлс эдгээр зүйлсийг чам дээр авчрав.Энэ нь чиний бузар муу байдал.Ямар гашуун юм бэ?Энэ нь чиний зүрх сэтгэлийг хөндсөн билээ!
19 Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна.Зүрх минь! Миний зүрх миний дотор цохилж байна.Би чимээгүй байж чадахгүй.Учир нь сэтгэл минь, чи бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.
20 Гай гамшгийн дээрээс гай гамшиг тунхаглагдана.Учир нь бүх газар нутаг үгүйрэн хоосров.Гэнэтхэн миний майхнууд, агшин зуур миний хөшигнүүд үгүйрэн хоосров.
21 Би хэдий болтол туг харж, бүрээн дуу сонсох ёстой юм бэ?
22 “Учир нь Миний хүмүүс мунхаг юм.Тэд Намайг мэддэггүй.Тэд тэнэг хүүхдүүд бөгөөд ухаангүй.Тэд бузар мууг үйлдэхдээ сүрхий, харин сайныг үйлдэхийг тэд мэддэггүй”.
23 Намайг газар дэлхийг харахад,үзэгтүн, энэ нь хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон байв.Тэнгэрүүд уруу харахад, тэд ямар ч гэрэлгүй байлаа.