Иеремиа 4:2-8 АБ2004

2 мөн үнэн, зөв, шударгаар «ЭЗЭН амьд» хэмээн тангараглах аваас,үндэстнүүд Түүн дотор өөрсдийгөө ерөөж, Түүн дотор тэд сайрхах болно”.

3 Учир нь Иудагийн хүмүүс болон Иерусалимд ЭЗЭН ингэж айлдаж байна.“Боловсруулаагүй газраа хагалагтун, өргөст ургамлын дунд бүү тариал.

4 Иудагийн хүмүүс болон Иерусалемын оршин суугчид аа,ЭЗЭНий төлөө өөрсдөдөө хөвч хөндүүлж, зүрхэндээ хөвч хөндүүлэгтүн.Эс тэгвэл та нарын үйлсийн бузар булайгаас болж Миний уур хилэн гал мэт гарч шатан, хэн ч унтрааж чадахгүй.

5 Иудад зарлан, Иерусалимд тунхаглахдаа«Нутагт бүрээ үлээ.Чангаар хашхирч, “Цугларцгаа, бэхлэгдсэн хотууд уруу явцгаая” гэж хэл.

6 Сион тийш тугаа босго!Хоргодох газар хай, бүү зогс.Учир нь Би хойд зүгээс гай гамшиг болон аймшигт сүйрлийг авчирч байна.

7 Арслан ой шугуйнаасаа гарч, үндэстнүүдийг устгагч хөдөллөө.Тэрээр газар нутгийг чинь цөлмөхөөр өөрийн газраасаа гарав.Хотуудыг чинь оршин суугчгүй балгас болгоно.

8 Үүний төлөө таар өмсөж, гашуудан уйл.Учир нь ЭЗЭНий ширүүн уур хилэн биднээс эргэж буцаагүй.