Иеремиа 4:23-29 АБ2004

23 Намайг газар дэлхийг харахад,үзэгтүн, энэ нь хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон байв.Тэнгэрүүд уруу харахад, тэд ямар ч гэрэлгүй байлаа.

24 Намайг уулс уруу харахад, үзэгтүн, тэд доргиж байв.Мөн бүх дов толгод хойшоо урагшаа хөдөлж байв.

25 Намайг харахад, үзэгтүн, тэнд ямар ч хүн байсангүй.Тэнгэрийн бүх шувууд ниссэн байв.

26 Намайг харахад, үзэгтүн, арвин жимстэй газар нь цөл бөгөөд бүх хотууд нь ЭЗЭНий өмнө, Түүний ширүүн уур хилэнгийн өмнө нураагдсан байв.

27 Учир нь ЭЗЭН ингэж тунхаглаж байна.“Бүхэл газар нутаг хоосрох боловч Би бүрмөсөн устгахгүй.

28 Үүний төлөө газар дэлхий гашуудаж,дээр буй тэнгэр харанхуй болно.Учир нь Би айлдсан, Би төлөвлөсөн бөгөөд Би бодлоо өөрчлөхгүй, эргэж буцах ч үгүй”.

29 Морьтон болон харваачийн дуугаар хот бүр зугтдаг.Тэд ой шугуй уруу орж, хадаар авирдаг.Хот бүр орхигдож, тэнд ямар ч хүн амьдардаггүй.