Иеремиа 40:11-16 АБ2004

11 Ингэснээр Моабт, Аммоны хөвгүүдийн дунд, Едомд болон бүх орнуудад байсан бүх иудейчүүд нь Вавилоны хаан Иудад үлдэгсдийг орхисныг, тэдний дээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилсныг сонсов.

12 Тэгээд бүх иудейчууд зайлуулагдсан байсан бүх газруудаас буцан ирж, Иудагийн нутаг уруу, Мизпа дахь Гедалиа уруу ирж, дарс болон зуны жимсийг маш элбэг дэлбэгээр хураав.

13 Кареагийн хүү Иоханан болон талбайд байсан цэргийн бүх удирдагчид Гедалиа уруу Мизпад ирж,

14 түүнд—Аммоны хөвгүүдийн хаан Баалис нь Нетаниагийн хүү Ишмаелыг таны амийг авахуулахаар илгээснийг та сайн мэдэж байна уу? гэж хэлэв. Гэвч Ахикамын хүү Гедалиа тэдэнд итгэсэнгүй.

15 Тэгэхэд Кареагийн хүү Иоханан Мизпад Гедалиатай нууцаар ярьж,—Би явж, Нетаниагийн хүү Ишмаелыг алъя. Тэгээд хэн ч мэдэхгүй! Тан уруу цугларсан бүх иудейчүүд тархаж, Иудагийн үлдэгсэд устахаар тэрээр юунд таныг алах ёстой юм бэ? гэв.

16 Харин Ахикамын хүү Гедалиа, Кареагийн хүү Иохананд хандан—Ийм юм бүү хий. Учир нь чи Ишмаелын талаар худал хэлж байна гэж хэлэв.