Иеремиа 40:2-8 АБ2004

2 Харуулын ахмад Иеремиаг аваад, түүнд—Чиний Бурхан ЭЗЭН энэ нутгийн эсрэг энэ гай гамшгийг амласан.

3 ЭЗЭН авчирч, яг Өөрийн амласан шиг үйлдэв. Учир нь та нар ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, Түүний дуу хоолойг сонсоогүй. Тийм учраас энэ зүйл та нарт тохиолджээ.

4 Харин одоо үзэгтүн, чиний гар дахь гинжнүүдээс би чамайг өнөөдөр чөлөөлж байна. Хэрэв чи надтай хамт Вавилон уруу явахыг сайн гэж үзэж байвал, ир, би чамайг халамжлах болно. Харин хэрэв чи надтай хамт Вавилон уруу явахгүй байхыг сайн гэж үзэж байгаа бол, бүү санаа зов. Хараач, бүх нутаг чиний өмнө байна. Чиний хувьд очиход зөв, сайн гэж санагдаж буй газар уруу яв гэж хэлэв.

5 Иеремиа хараахан буцаж яваагүй байхад,—Тэгвэл Иудагийн хотуудыг хариуцуулаад Вавилоны хааны томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа уруу буцаж явж, түүнтэй хамт хүмүүсийн дунд үлд. Эсвэл чамд явахад зөв гэж санагдаж буй ямар ч газар уруу яв гэж хэлэв. Ингээд харуулын ахмад түүнд хүнс болон бэлэг өгч, түүнийг явуулав.

6 Тэгэхэд Иеремиа Мизпа уруу Ахикамын хүү Гедалиа уруу явж, түүнтэй хамт уг нутагт үлдсэн хүмүүсийн дунд үлдэв.

7 Вавилоны хаан нь Ахикамын хүү Гедалиаг тэр нутгийг захируулахаар томилж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүд буюу тэр нутгийн Вавилон уруу цөлөгдөөгүй хамгийн ядуу хүмүүсийг түүнд хариуцуулсныг талбайд байсан цэргийн бүх удирдагчид болон тэдний хүмүүс сонсов.

8 Тиймээс тэд Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хөвгүүд болох Иоханан, Ионатан нар, Танхуметын хүү Сераиа, нетофат хүн Ефаин хөвгүүд болон маахат хүн Иезаниа нар болон тэдний хүмүүсийн хамт Гедалиа уруу Мизпад ирэв.