1 Долдугаар сард хааны гэр бүлийн Елишамагийн ач, Нетаниагийн хүү болон хааны тэргүүн түшмэл Ишмаел арван хүний хамт Ахикамын хүү Гедалиа уруу Мизпад ирэв. Тэд тэнд Мизпад хамтдаа талх идэж байх зуур
2 Нетаниагийн хүү Ишмаел болон түүнтэй хамт байсан арван хүн босож, Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг илдээр цохиж, нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон нэгнийг алав.
3 Ишмаел бас түүнтэй хамт байсан буюу Гедалиатай хамт Мизпад байсан бүх иудейчүүдийг болон тэндээс олдсон халдеи дайчдыг цохив.
4 Гедалиаг алсны дараагийн өдөр, хэн ч энэ талаар мэдээгүй байхад
5 сахлаа хусуулсан, хувцасаа хуу татуулсан, биеэ гүнзгий зүсүүлсэн, ЭЗЭНий өргөөнд авчрахаар идээн өргөлүүд, утлагыг гартаа барьсан наян хүн Шехем, Шило болон Самариас ирэв.