Иеремиа 41:10-16 АБ2004

10 Тэгээд Ахикамын хүү Гедилиад харуулын ахмад Небузараданы хариуцуулсан Мизпад байсан хүмүүсийн бүх үлдэгсэд, хааны охид болон Мизпад үлдсэн бүх ард түмнийг Ишмаел олзлов. Ингээд Нетаниагийн хүү Ишмаел тэднийг олзлон аваад, Аммоны хөвгүүд уруу гатлахаар явав.

11 Харин Кареагийн хүү Иоханан болон түүнтэй хамт байсан цэргийн бүх ахмадууд, Нетаниагийн хүү Ишмаелын үйлдсэн бүх бузар муугийн талаар сонсов.

12 Тиймээс тэд бүх эрэгтэйчүүдийг авч, Нетаниагийн хүү Ишмаелтай тулалдахаар явсан бөгөөд тэд түүнийг Гибеон дахь том цөөрмийн дэргэдээс олов.

13 Ишмаелтай хамт байсан хүмүүс Кареагийн хүү Иохананыг болон түүнтэй хамт байсан цэргийн ахмадуудыг харангуутаа баярлацгаав.

14 Ингээд Мизпагаас Ишмаелын олзлон авсан бүх хүмүүс эргээд, буцан ирж, Кареагийн хүү Иоханан уруу очлоо.

15 Харин Нетаниагийн хүү Ишмаел найман хүнтэй хамт Иохананаас зугтаж, Аммоны хөвгүүд уруу явав.

16 Нетаниагийн хүү Ишмаел нь Ахикамын хүү Гедалиаг цохисны дараа Кареагийн хүү Иоханан болон түүнтэй хамт байсан цэргийн бүх ахмадуудын түүнээс эргүүлэн авсан хүмүүсийн бүх үлдэгсдийг буюу түүний Гибеоноос буцааж авчирсан цэрэг эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, тайганууд зэргийг Мизпагаас Иоханан авчрав.