1 Дараа нь цэргийн бүх ахмадууд, Кареагийн хүү Гедалиа, Хошаиагийн хүү Иезаниа болон их, бага бүх хүмүүс ойртон ирээд,
2 эш үзүүлэгч Иеремиад хандан—Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө өөрийн Бурхан ЭЗЭНд залбираач. Учир нь таны нүд биднийг харж байгаачлан бид олон хүмүүсээс цөөхүүлээ үлдсэн.
3 Таны Бурхан ЭЗЭН бидний алхах замыг болон бидний хийх зүйлийг бидэнд хэлж өгөхийн төлөө залбираач гэж хэлэв.
4 Тэгэхэд эш үзүүлэгч Иеремиа тэдэнд—Би сонслоо. Үзэгтүн, би та нарын хэлсний дагуу та нарын Бурхан ЭЗЭНд залбирах гэж байна. ЭЗЭНий та нарт хариулах бүхий л үгсийг би та нарт хэлнэ. Би та нараас нэг ч үг нуухгүй гэв.
5 Тэгэхэд тэд Иеремиад—Таны Бурхан ЭЗЭН тантай хамт бидэн уруу явуулах бүхий л үгсийн дагуу бид үйлдэхгүй бол, ЭЗЭН бидний эсрэг үнэн болон итгэлтэй гэрч байг.