Иеремиа 42:10-16 АБ2004

10 “Хэрэв та нар үнэхээр энэ нутагт үлдвэл, Би та нарыг нураах биш, босгох бөгөөд та нарыг тастчин сугалах биш, тарин суулгах болно. Учир нь та нарт учруулсан гай гамшгийн талаар Би зөөлөн хандах болно.

11 Өөрсдийн эмээж байгаа Вавилоны хаанаас бүү ай. Түүнээс бүү ай” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь та нарыг түүнийг гараас аварч, чөлөөлөхийн тулд Би та нартай хамт байна.

12 Тэрээр та нарт өршөөл үзүүлж, та нарыг өөрсдийн чинь хөрсөнд сэргээхийн тулд Би та нарт өршөөл үзүүлнэ.

13 Харин та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг сонсохгүйгээр «Бид энэ нутагт үлдэхгүй» гэж хэлэх гэж байгаа бол,

14 ингэхдээ «Үгүй, харин бид Египетийн нутаг уруу явна. Тэнд бид дайныг харахгүй, бүрээн дуу сонсохгүй, тахлаар өлсөхгүй бөгөөд тэнд бид үлдэх болно» гэвэл,

15 тийм нөхцөлд, Иудагийн үлдэгсэд ээ, ЭЗЭНий үгийг сонсоцгоо. Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Хэрэв та нар үнэхээр Египет уруу орж, тэнд амьдрахаар шийдвэл,

16 та нарын айж байгаа илд та нарыг тэнд, Египетийн нутагт гүйцэж хүрнэ. Та нарын санаа зовж байгаа өлсгөлөн тэнд, Египетэд та нарын араас ойрхон дагах бөгөөд та нар тэнд нас барна.