1 Гэвч, тэдний Бурхан ЭЗЭНий илгээсэн Иеремиа бүх ард түмэнд тэдний Бурхан ЭЗЭНий бүх үгсийг буюу эдгээр бүх үгсийг хэлж дуусмагц,
2 Хошаиагийн хүү Азариа, Кареагийн хүү Иоханан болон бүх сагсуу хүмүүс Иеремиад хандан—Та худал ярьж байна! Бидний Бурхан ЭЗЭН “Та нар Египетэд амьдрах гэж тийшээ явж болохгүй” гэж хэлүүлэхээр таныг илгээгээгүй.
3 Харин Нериагийн хүү Барух биднийг халдеичуудын гарт өгөн, тэд биднийг алж, эсвэл Вавилон уруу цөлөхийн тулд таныг бидний эсрэг өдөөж байна гэж хэлэв.
4 Ингээд Кареагийн хүү Иоханан, цэргийн бүх ахмадууд болон бүх ард түмэн Иудагийн нутагт үлдэхээр ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй.
5 Харин Кареагийн хүү Иоханан болон цэргийн бүх ахмадууд нь Иудагийн нутагт амьдрахын тулд зайлуулагдсан байсан бүх үндэстнүүдээс буцаж ирсэн Иудагийн бүхий л үлдэгсдийг буюу
6 эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хааны охидыг болон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиатай хийгээд эш үзүүлэгч Иеремиа болон Нериагийн хүү Барухтай хамт харуулын дарга Небузараданы үлдээсэн хүн бүрийг авсан бөгөөд
7 тэд Египетийн нутаг уруу орж (учир нь тэд ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй), Тахпанхес хүртэл явав.