Иеремиа 44:1-7 АБ2004

1 Египетийн нутагт буюу Мигдол, Тахпанхес, Мемфис болон Патросын нутагт амьдарч буй бүх иудейчүүдийн төлөө Иеремиад үг ирж,

2 “Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Иерусалим болон Иудагийн бүх хотууд дээр Миний авчирсан бүх гай гамшгийг та нар өөрсдөө харсан билээ. Үзэгтүн, энэ өдөр тэд балгас болсон бөгөөд хэн ч тэдний дотор амьдардаггүй.

3 Энэ нь тэд ч, та нар ч, та нарын эцэг өвгөд ч мэддэггүй байсан өөр бурхдад үйлчлэхээр тахилуудыг шатаахыг үргэлжлүүлснээр дамжуулан Намайг уурлуулсан тэдний хорон муу явдлаас болсон ажээ.

4 Гэсэн хэдий ч Би та нарт эш үзүүлэгчид болох Өөрийн бүх зарц нарыг дахин дахин илгээж, ”Миний үзэн яддаг энэ жигшүүрт зүйлийг бүү хийгээч” гэж хэлүүлсэн.

5 Гэвч тэд өөр бурхдад тахилуудыг шатаахгүй байхаар тэд сонссонгүй, бузар муу явдлаасаа эргэхээр чихээ ч тавиагүй.

6 Тийм учраас Миний уур болон Миний хилэн асгарч, Иудагийн хотуудад ба Иерусалимын гудамжнуудад шатсан бөгөөд тэд энэ өдөр байгаа шигээ балгас болоод зэлүүд газар болсон юм.

7 Тиймээс одоо түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Та нар өөрсдөөсөө эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд ба нялх хүүхдийг Иудагийн дундаас таслан өөрсдийгөө үлдэгсэдгүй орхихоор юунд өөрсдөдөө хор хөнөөлийг учруулна вэ?