Иеремиа 46:16-22 АБ2004

16 Тэд дахин дахин бүдэрсэн.Үнэхээр тэд бие биенийхээ харалдаа унасан.Тэгээд тэд«Бос! Дарлагчийн илднээс зайлж,өөрсдийн хүмүүс болон төрөлх нутаг уруугаа очицгооё» гэжээ.

17 Тэд тэнд«Египетийн хаан Фараон чанга шуугиан юм.Тэрээр товлогдсон цагийг өнгөрүүлсэн!» гэж хашхирчээ.

18 Түмэн цэргийн ЭЗЭН гэдэг нэртэй Хаан тунхаглаж байна.«Би Өөрийн амьд буйгаар тангараглая,уулсын дундах Табортай адил,эсвэл тэнгисийн дэргэдэх Кармелтай адил нэгэн заавал ирнэ.

19 Египетэд сууж байгаа охин оо, ачаа тээшээ цөллөгт бэлд.Учир нь Мемфис зэлүүд газар болно.Тэр нь шатаж, оршин суугчидгүй болно.

20 Египет бол сайхан охин бяруу,харин хойд зүгээс шумуул ирж байна, тэр ирж байна!

21 Бас түүний дунд буй хөлсний цэргүүд нь бордсон тугалууд мэт юм.Учир нь тэд ч хүртэл бас эргэж, хамтдаа зугтаасан.Тэдний гай гамшгийнх нь өдөр буюу шийтгэлийнх нь цаг тэдний дээр ирсэн тул тэд зогсоогүй.

22 Дуу чимээ нь могойтой адил хөдөлж байна.Учир нь тэд цэргүүд мэт хөдөлдөг бөгөөдтүүн уруу сүхнүүдтэй мод цавчигчид мэт ирдэг.