Иеремиа 46:19-25 АБ2004

19 Египетэд сууж байгаа охин оо, ачаа тээшээ цөллөгт бэлд.Учир нь Мемфис зэлүүд газар болно.Тэр нь шатаж, оршин суугчидгүй болно.

20 Египет бол сайхан охин бяруу,харин хойд зүгээс шумуул ирж байна, тэр ирж байна!

21 Бас түүний дунд буй хөлсний цэргүүд нь бордсон тугалууд мэт юм.Учир нь тэд ч хүртэл бас эргэж, хамтдаа зугтаасан.Тэдний гай гамшгийнх нь өдөр буюу шийтгэлийнх нь цаг тэдний дээр ирсэн тул тэд зогсоогүй.

22 Дуу чимээ нь могойтой адил хөдөлж байна.Учир нь тэд цэргүүд мэт хөдөлдөг бөгөөдтүүн уруу сүхнүүдтэй мод цавчигчид мэт ирдэг.

23 Тэд түүний ой модыг цавчив” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Тэд царцаанаас ч илүү олон болоод тоолшгүй олон боловч лавтайяа олдохгүй болно.

24 Египетийн охин хойд зүгийн хүмүүсийн хүчинд тушаагдан ичгүүрт оржээ” хэмээв.

25 Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан “Үзэгтүн, Би Тебесийн Амон, Фараон, Египетийг бурхад болон хаадтай нь хамт, Фараоныг болон түүнд найддаг хүмүүсийг ч хүртэл шийтгэх гэж байна.