Иеремиа 46:5-11 АБ2004

5 Би яагаад харав?Тэд айж, ухран, тэдний хүчит эрс ялагдаж,арагшаа харалгүйгээр зугтан хоргодож байна.Айдас тал бүрд байна!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

6 Хурдан хүн бүү оргог, хүчит хүн ч бүү зугтаг.Хойд зүгт, Евфрат мөрний дэргэд тэд бүдэрч, унасан юм.

7 Ус нь оволзон давалгаалж буй голууд мэт,Нил мэт босож буй энэ нь хэн бэ?

8 Египет нь Нил мэт, ус нь оволзон давалгаалж буй гол мэт босох юм.Тэрээр“Би босож, нутгийг бүрхэнэ.Би хот болон түүний оршин суугчдыг заавал устгана” гэх юм.

9 Хүчит эрс урагш жагсан алхахын тулд, морьд оо, өгсөгтүн,тэрэгнүүд ээ, та нар галзуу мэт жолоод.Тэд бол бамбайнууд авч явдаг Етиоп ба Пут, мөн нум татдаг, авч явдаг лидичүүд юм.

10 Учир нь дайснуудаасаа өшөөгөө авах өшөө авалтын өдөр болох тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэнийх билээ.Илд залгиж, цадаж, тэдний цусыг дүүртлээ ууна.Учир нь Евфрат мөрний дэргэдэх хойд зүгийн нутагт түмэн цэргийн БУРХАН Эзэний төлөө нядалгаа явагдана.

11 Египетийн онгон охин оо, Гилеад уруу явж, гавар олж ав.Чи эмчилгээнүүдээ дэмий л олшруулав.Чамд ямар ч эдгэрэлт байхгүй.