Иеремиа 48:1-7 АБ2004

1 Моабын тухай.Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна.“Небо золгүй еэ. Учир нь тэрээр сүйрчээ.Кириатаим ичгүүр болж, олзлогдсон юм.Өндөр бэхлэлт ичгүүр болж, нураагдсан.

2 Моаб дахин магтагдахгүй.Хешбонд тэд түүний эсрэг гай гамшгийг сэдэв.«Нааш ирцгээ, түүнийг үндэстнээс тасалцгаая!»Галзуу хүмүүс ээ, та нар ч гэсэн дуугүй болгогдоно.Та нарын араас илд дагах болно.

3 Хоронаимаас гарах хашхирааны дуу, «Сүйрэл, агуу их сүйрэл!»

4 Моаб хугарч, түүний жижиг хүүхдүүд хашхирцгаав.

5 Учир нь Лухитийн өгсүүрээр тэд уйлсаар өгсөнө.Учир нь Хоронаимын уруудах замд тэд сүйрлийн зовж шаналсан хашхирааныг сонсоцгоолоо.

6 Зугт, амиа авар, ингэснээр та нар цөл дэх арц мод мэт болно.

7 Учир нь өөрийн ололт болон эрдэнэст тавьсан итгэл найдвараасаа болж чи өөрөө олзлогдох болно.Хемош ч өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно.