Иеремиа 48:35-41 АБ2004

35 Мөргөлийн өндөрлөгүүд дээр өргөдөг бөгөөд өөрийн бурхдад утлага уугиулдаг Моабыг Би төгсгөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

36 “Тийм учраас Миний зүрх сэтгэл Моабын төлөө лимбэ мэт уйлна. Мөн Кир-хересийн хүмүүсийн төлөө ч Миний зүрх сэтгэл лимбэ мэт уйлна. Тийм учраас тэд түүний олж бүтээсэн баялгийг алдсан.

37 Учир нь толгой бүр халзан, сахал бүр богино хайчлагдсан. Бүх гарууд дээр гүн огтлоос, ууц нуруунууд дээр таар байна.

38 Моабын бүх байшингийн дээврүүд дээр болон түүний гудамжнуудад газар бүр гашуудал байна. Учир нь Би Моабыг хүсэшгүй сав мэт эвдлэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

39 “Энэ нь ямар их нурав аа! Тэд гашуудав! Моаб ичгүүртэйгээр хэрхэн нуруугаа харуулж байна вэ! Тиймээс өөрийн эргэн тойрон дахь бүхэнд Моаб доог тохуу болон айдас болно” хэмээв.

40 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, нэгэн нь бүргэд мэт хурдан шаламгай нисэж, Моабын эсрэг жигүүрээ дэлгэнэ.

41 Кериот олзлогдож, бат цайзууд эзлэгдэж,тиймээс тэр өдөр Моабын хүчит эрчүүдийн зүрхнүүд хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйн зүрхтэй адил болно.