Иеремиа 49:12-18 АБ2004

12 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, аяганаас уухаар яллагдаагүй хүмүүс заавал уух бөгөөд чи бүрэн шийтгэгдэхгүй нэгэн мөн гэж үү? Чи шийтгэгдэхгүй орхигдохгүй, харин чи заавал уух болно.

13 Учир нь Бозра нь айдас, зэвүүцэл, сүйрэл болон хараал болно гэж Би Өөрөөрөө тангарагласан билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Түүний бүх хотууд үүрдийн балгас болно” хэмээв.

14 Би ЭЗЭНээс үг сонссон бөгөөд“Хамтдаа цуглаад, түүний эсрэг ирж, тулалдахаар босоцгоо!” гэж үндэстнүүдийн дунд элч илгээгдэв.

15 “Учир нь үзэгтүн, Би чамайг үндэстнүүдийн дунд жижиг,хүмүүсийн дунд басамжлагдсан нэгэн болгов.

16 Чамаас айх айдсын тухайд, хадны ан цаваар амьдардаг,толгодын өндөрлөгийг эзэгнэгч чиний зүрх сэтгэлийн сагсуу онгироо байдал чамайг мэхэлжээ.Чи бүргэд мэт өндөрт үүрлэвч, Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

17 Едом айдас болно. Хажуугаар нь өнгөрөгч хүн бүр айж, шархнуудаас нь болж исгэрэх болно.

18 Содом болон Гоморра хөршүүдийнхээ хамт хөмрүүлэгдсэн шиг, тэнд хэн ч амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.