Иеремиа 49:16-22 АБ2004

16 Чамаас айх айдсын тухайд, хадны ан цаваар амьдардаг,толгодын өндөрлөгийг эзэгнэгч чиний зүрх сэтгэлийн сагсуу онгироо байдал чамайг мэхэлжээ.Чи бүргэд мэт өндөрт үүрлэвч, Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

17 Едом айдас болно. Хажуугаар нь өнгөрөгч хүн бүр айж, шархнуудаас нь болж исгэрэх болно.

18 Содом болон Гоморра хөршүүдийнхээ хамт хөмрүүлэгдсэн шиг, тэнд хэн ч амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.

19 “Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээрийн эсрэг Иорданы шугуйгаас нэгэн нь арслан мэт гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудуулах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв.

20 Тийм учраас, Едомын эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон Теманы оршин суугчдын эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтай яа тэднийг, сүргийн төлүүдийг чирэх болно. Тэднээс болж тэдний бэлчээрийг Тэрээр заавал зэлүүд хоосон болгоно.

21 Тэдний уналтын чимээнд газар хөдлөв. Энэ бол хашхираан байна! Түүний дуу чимээ Улаан тэнгист сонсогдов.

22 Үзэгтүн, Тэрээр өгсөж, бүргэд мэт шүүрч, Бозрагийн эсрэг Өөрийн жигүүрээ дэлгэнэ. Тэр өдөр Едомын хүчит эрчүүдийн зүрхнүүд хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйн зүрхтэй адил байх болно.