Иеремиа 49:2-8 АБ2004

2 ЭЗЭН тунхаглаж байна.“Би Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг дайны бүрээ үлээхийг сонсогдуулах өдрүүд ирж байна.Тэрээр зэлүүд овоо болж, хотууд нь галд шатаагдах болно.Тэгээд Израиль өөрийг нь эзлэгчдийг эзлэх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.

3 “Ай устгагдсан тул, Хешбон оо, гашуудагтун!Раббагийн охид оо, хашхирагтун, таар бүсэлж, гашуудан, хана хэрмүүдийн дунд наашаа цаашаа гүй.Учир нь Малкам өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно.

4 Чи хөндийнүүдийн талаар ямар их сайрхана вэ!«Миний эсрэг хэн ирэх юм бэ?» гэж өөрийн эрдэнэст найдагч, итгэлээс эргэгч охин оо, хөндий чинь урсаж байна.

5 Үзэгтүн, Би чиний эргэн тойрноос чиний дээр айдсыг авчрах гэж байна” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.“Та нарын хүн нэг бүр түрүүлгээ харж зайлуулагдан,оргодлуудыг хамтад нь цуглуулах хүнгүй болно.

6 Гэхдээ үүний дараа Би Аммоны хөвгүүдийн сайн сайхныг сэргээнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

7 Едомын талаар.Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.“Теманд ямар ч мэргэн ухаан байхгүй болсон гэж үү?Хэрсүү хүн сайн зөвлөгөөгөө алдчихав уу?Тэдний мэргэн ухаан доройтсон уу?

8 Деданы оршин суугчид аа, зугт, буцаж эргэ, гүн газруудад амьдар.Учир нь Би түүнийг шийтгэх үед түүний дээр Есавын гай гамшгийг авчрах болно.