Иеремиа 49:23-29 АБ2004

23 Дамаскийн талаар.“Хамат болон Арпад нар ичгүүр болов.Учир нь тэд муу мэдээ сонссон билээ.Тэдний зүрх мохов.Далай тайван биш бөгөөд намдаж чадахгүй байна.

24 Дамаск дорой болжээ.Тэрээр зугтаахаар эргэсэн бөгөөд тэвдэлт түүнийг барьж авав.Хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйнх шиг зовлон болон өвдөлт түүний зуурч авав.

25 Миний баяр баясгалангийн хот болох магтаалын хот юунд орхигдоогүй юм бол!

26 Тийм учраас түүний залуус түүний гудамжнуудад унаж,бүх дайчид тэр өдөр чимээгүй болгогдоно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.

27 Би Дамаскийн хана хэрэм уруу гал тавих бөгөөдтэр нь Бен-хададын бэхлэлт цамхгуудыг залгих болно.

28 Вавилоны хаан Небухаднезарын дийлсэн Кедар болон Хазорын хаанчлалуудын тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Босож, Кедар уруу явж, дорно зүгийн эрчүүдийг устга.

29 Тэд өөрсдийн майхнууд болон мал сүргээ авч явна.Тэд өөрсөддөө зориулан майхны хөшигнүүдээ,өөрсдийн бүх ачааг болон тэмээнүүдээ авч явах бөгөөд тэд нэг нэгэндээ«Тал бүрээс айдас!» гэж хашхиралдах болно.