25 Миний баяр баясгалангийн хот болох магтаалын хот юунд орхигдоогүй юм бол!
26 Тийм учраас түүний залуус түүний гудамжнуудад унаж,бүх дайчид тэр өдөр чимээгүй болгогдоно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.
27 Би Дамаскийн хана хэрэм уруу гал тавих бөгөөдтэр нь Бен-хададын бэхлэлт цамхгуудыг залгих болно.
28 Вавилоны хаан Небухаднезарын дийлсэн Кедар болон Хазорын хаанчлалуудын тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Босож, Кедар уруу явж, дорно зүгийн эрчүүдийг устга.
29 Тэд өөрсдийн майхнууд болон мал сүргээ авч явна.Тэд өөрсөддөө зориулан майхны хөшигнүүдээ,өөрсдийн бүх ачааг болон тэмээнүүдээ авч явах бөгөөд тэд нэг нэгэндээ«Тал бүрээс айдас!» гэж хашхиралдах болно.
30 Гүй, зугт!Хазорын оршин суугчид аа, гүн газруудад амьдар” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Учир нь Вавилоны хаан Небухаднезар та нарын эсрэг төлөвлөгөө зохиож, та нарын эсрэг арга сэдэв.
31 Босож, тайван байгаа, аюулгүй амьдарч байгаа үндэстний эсрэг яв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Түүнд ямар ч үүд, түгжээ алга.Зөвхөн тэд л амьдардаг юм.