Иеремиа 49:32-38 АБ2004

32 Тэдний тэмээнүүд дээрмийн зүйл, үй олон үхэр сүрэг нь олз болох бөгөөдбулангуудыг огтолдог бүх хүмүүсийг Би бүх салхины зүгт тараана.Би тал бүрээс тэдний гай гамшгийг авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

33 “Хазор цөөвөр чононуудын үүр болон мөнхөд зэлүүд газар болно.Хэн ч тэнд амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй” хэмээв.

34 Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын эхэнд Еламын талаар эш үзүүлэгч Иеремиад ирсэн ЭЗЭНий үг

35 “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.«Үзэгтүн, Би Еламын нумыг буюу тэдний хүч чадлын хамгийн сайныг хугалах гэж байна.

36 Би Еламын дээр тэнгэрийн дөрвөн хязгаараас дөрвөн салхийг авчирч,тэднийг эдгээр бүх салхинд тараана.Еламын цөлөгдөгсдийн очихгүй үндэстэн гэж байхгүй болно.

37 Тиймээс Би Еламыг дайснуудынх нь өмнө болон амийг нь эрэгчдийн өмнө нураана.Би тэдний дээр гай гамшгийг,Өөрийн ширүүн уур хилэнг ч хүртэл авчирна» гэж ЭЗЭН тунхаглаж байна.«Би тэднийг устгатлаа араас нь илд илгээнэ.

38 Дараа нь Би Өөрийн сэнтийг Еламд засаж,тэндээс хаан болон түшмэдийг устгана» гэж ЭЗЭН тунхаглаж байна.