35 “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.«Үзэгтүн, Би Еламын нумыг буюу тэдний хүч чадлын хамгийн сайныг хугалах гэж байна.
36 Би Еламын дээр тэнгэрийн дөрвөн хязгаараас дөрвөн салхийг авчирч,тэднийг эдгээр бүх салхинд тараана.Еламын цөлөгдөгсдийн очихгүй үндэстэн гэж байхгүй болно.
37 Тиймээс Би Еламыг дайснуудынх нь өмнө болон амийг нь эрэгчдийн өмнө нураана.Би тэдний дээр гай гамшгийг,Өөрийн ширүүн уур хилэнг ч хүртэл авчирна» гэж ЭЗЭН тунхаглаж байна.«Би тэднийг устгатлаа араас нь илд илгээнэ.
38 Дараа нь Би Өөрийн сэнтийг Еламд засаж,тэндээс хаан болон түшмэдийг устгана» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
39 «Харин сүүлчийн өдрүүдэд Би Еламын сайн сайхныг сэргээх болно» хэмээв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.