1 “Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв, тэгээд харж ажигла.Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг нэг хүнийг чи олох гэж нээлттэй талбайнуудаар хай.Олбол Би тэр хотыг өршөөнө.
2 Тэд хэдийгээр «ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэдэг ч үнэндээ тэд хуурамчаар тангарагладаг.
3 Өө, ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу?Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй.Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан.Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан юм.
4 Тэгэхэд Би «Тэд зөвхөн ядуус, тэд мунхаг.Учир нь тэд ЭЗЭНий зам, өөрсдийн Бурханы тогтоолыг мэдэхгүй.