Иеремиа 5:10-16 АБ2004

10 Усан үзмийн эгнээгээр явж сүйтгэ, гэхдээ бүрмөсөн бүү устга.Түүний мөчрүүдийг ховхол, учир нь тэд ЭЗЭНийх биш юм.

11 Учир нь Израилийн гэр болон Иудагийн гэр Надад маш итгэлгүй хандав гэж ЭЗЭН тунхаглаж байна.

12 Тэд ЭЗЭНий тухай худал хэлж,«Энэ нь Тэр биш. Золгүй явдал бидэн дээр ирэхгүй. Бид өлсгөлөн, эсвэл илдийг үзэхгүй.

13 Эш үзүүлэгчид салхи мэт бөгөөд тэдний дотор үг алга.Ийнхүү тэдэнд ийн үйлдэгдэх болно гэдэг.

14 Тиймээс түмэн цэргийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.“Чи энэ үгийг хэлсэн тулүзэгтүн, Би чиний аманд Өөрийн үгсээ гал, энэ хүмүүсийг түлээ болгож, тэднийг шатаах болно.

15 Үзэгтүн, Би алс холоос чиний эсрэг нэгэн үндэстнийг авчирч байна, Израилийн гэр ээ!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Энэ нь тэсвэртэй үндэстэн, эртний үндэстэн. Хэлийг нь чи үл мэдэх үндэстэн. Тэдний юу хэлж байгааг нь ч чи ойлгож чадахгүй.

16 Тэдний саадаг нь онгорхой булш мэт бөгөөд тэд бүгд хүчирхэг хүмүүс юм.