14 Тиймээс түмэн цэргийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.“Чи энэ үгийг хэлсэн тулүзэгтүн, Би чиний аманд Өөрийн үгсээ гал, энэ хүмүүсийг түлээ болгож, тэднийг шатаах болно.
15 Үзэгтүн, Би алс холоос чиний эсрэг нэгэн үндэстнийг авчирч байна, Израилийн гэр ээ!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Энэ нь тэсвэртэй үндэстэн, эртний үндэстэн. Хэлийг нь чи үл мэдэх үндэстэн. Тэдний юу хэлж байгааг нь ч чи ойлгож чадахгүй.
16 Тэдний саадаг нь онгорхой булш мэт бөгөөд тэд бүгд хүчирхэг хүмүүс юм.
17 Тэд чиний ургац болон хоол хүнсийг залгина.Тэд чиний хөвгүүд болон охидыг залгина.Тэд чиний хонин сүрэг болон үхэр сүргийг залгина.Тэд чиний усан үзэм болон инжрийн моддыг залгина.Тэд чиний найддаг бэхлэгдсэн хотуудыг илдээр үгүй хийх болно.
18 “Гэтэл тэдгээр өдрүүдэд ч хүртэл Би чамайг бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
19 Тэд “Яагаад бидний Бурхан ЭЗЭН бидэнд энэ бүх зүйлийг үйлдсэн бэ?” гэж хэлэх үед нь чи тэдэнд “Та нар Намайг орхиж, өөрсдийн нутагтаа харийн бурхдад үйлчилсний адил та нар өөрсдийн бус нутагт харийнханд үйлчлэх болно” гэж хэлэгтүн.
20 Үүнийг Иаковын гэрт зарлаж, Иудад үүнийг тунхаглан,