Иеремиа 5:20-26 АБ2004

20 Үүнийг Иаковын гэрт зарлаж, Иудад үүнийг тунхаглан,

21 “Нүдтэй боловч хардаггүй,чихтэй боловч сонсдоггүй,мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.

22 Та нар Надаас эмээдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.Та нар Миний өмнө чичирдэг биш үү?Учир нь Би тэнгисийг хөндлөн гаргуулахгүйн тулд түүнд хил хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан билээ.Давалгаа хэдий хаялавч үүнийг давж чадахгүй.Тэд хэдий хүржигнэвч хөндлөн гарч чадахгүй.

23 Харин энэ ард түмэн зөрүүд, тэрслэгч зүрхтэй юм.Тэд хажуу тийш эргэж, холдов.

24 Тэд зүрх сэтгэлдээ “Намрын болон хаврын бороог хоёуланг нь улиралд нь өгдөг, бидэнд зориулан ургацын тогтоогдсон долоо хоногуудыг хадгалдаг ЭЗЭН Бурханаасаа одоо эмээцгээе” гэдэггүй.

25 Та нарын гэм буруу эдгээрийг эргүүлсэн бөгөөдта нарын нүгэл өөрсдөөс чинь сайныг нуув.

26 Учир нь Миний ард түмний дундаас хорон муу хүмүүс олдсон бөгөөдтэд хүлээж хэвтдэг шувуу баригчид шиг хардаг.Тэд урхи тавьж, тэд хүмүүсийг барьдаг.