Иеремиа 5:24-30 АБ2004

24 Тэд зүрх сэтгэлдээ “Намрын болон хаврын бороог хоёуланг нь улиралд нь өгдөг, бидэнд зориулан ургацын тогтоогдсон долоо хоногуудыг хадгалдаг ЭЗЭН Бурханаасаа одоо эмээцгээе” гэдэггүй.

25 Та нарын гэм буруу эдгээрийг эргүүлсэн бөгөөдта нарын нүгэл өөрсдөөс чинь сайныг нуув.

26 Учир нь Миний ард түмний дундаас хорон муу хүмүүс олдсон бөгөөдтэд хүлээж хэвтдэг шувуу баригчид шиг хардаг.Тэд урхи тавьж, тэд хүмүүсийг барьдаг.

27 Шувуудаар дүүрэн тортой адил тэдний гэр заль мэхээр дүүрэн.Тийм учраас тэд хүчтэй, баян болжээ.

28 Тэд тарган бөгөөд дэгжин.Тэд бас хорон муу үйлсэд гаргууд.Өөрсдөө өсөж цэцэглэхийн тулд тэд өнчний хэргийг өмгөөлдөггүй, ядуусын эрхийг ч хамгаалдаггүй.

29 Эдгээрийг Би шийтгэхгүй байх гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?” гэж хэл.

30 Энэ нутагт аймшигт муухай зүйлс тохиолдов.