3 Өө, ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу?Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй.Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан.Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан юм.
4 Тэгэхэд Би «Тэд зөвхөн ядуус, тэд мунхаг.Учир нь тэд ЭЗЭНий зам, өөрсдийн Бурханы тогтоолыг мэдэхгүй.
5 Би удирдагч нар дээр очиж, тэдэнтэй ярина.Учир нь тэд ЭЗЭНий зам, өөрсдийн Бурханы тогтоолыг мэддэг» гэж хэлэв.Гэвч тэд ч мөн адил нэгэн санаагаар буулгыг эвдэж, холбоосоо тасалсан.
6 Тийм учраас ойн арслан тэднийг алж,цөлийн чоно тэднийг устгана.Ирвэс хотуудыг нь харж байна.Хотоос гарах хүн бүр тастуулах болно.Учир нь тэдний нүглүүд их,тэдний итгэлээс няцах явдлууд тоолшгүй олон ажээ.
7 Би чамайг яагаад уучлах ёстой билээ?Чиний хүүхдүүд Намайг орхиж, бурхад биш болох тэдгээрээр тангарагласан шүү дээ.Би тэднийг цадтал хооллоход тэд завхайрч, янхны гэрт бөөнөөрөө цуглацгаасан билээ.
8 Тэд нэг бүр нь хөршийнхөө эхнэрийн хойноос янцгаах тарган цатгалан цоглог морьд байсан юм.
9 Би эдгээрийг үл шийтгэх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна.Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?